Германы эмч, хатагтай Ингеборг Рапопорт 102 насандаа докторын зэрэг хамгаалж, гэрчилгээгээ авчээ. Уг нь тэрбээр докторын зэрэг горилох ажлаа 1938 онд эхэлсэн аж. Өнгөрсөн хугацаанд дэлхийн II дайны жилүүд таарч, мөн хоёр хүүхэд нь нас барсан зэргээр амьдралын хүнд үеүдтэй тулгарснаас эрдмийн ажлаа хойш тавьсны эцэст 77 жилийн дараа ийнхүү зорьсондоо хүрчээ.