Мистер Бин буюу жүжигчин Роуэн Аткинсон 1997 онд худалдан авсан “McLaren F1” авто машинаа найман сая фунт стерлингээр зарсан тухайгаа өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ. Анх авсан үнийг даруй 15 дахин нугалж зарсан нь энэ бөгөөд эл унаатайгаа тэрбээр хоёр удаа осолдож байжээ. Эхний удаагийн ослоор мөрөө гэмтээж байснаас гадна даатгалын компаниас 910.000 фунт гаргуулж байсан нь тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байсан гэнэ.