АНУ-ын арми цэргүүддээ зориулж “үл үзэгдэгч хувцас” туршиж байна. Уг хувцсыг өмссөн цэргүүд тулааны талбараас бараг л “алга болдог” тухай “Daily Mail” сонинд бичиж байна.
Өнгөлөн далдлах шинэ хувцсыг гэрэлтэй харилцан уялдаж, цэргийг бараг үзэгддэггүй болгож чаддаг тусгай материалаар хийх ажээ. “Hyper Stealth Biotechnology Corporation” компанийн мэргэжилтнүүд цахилгаан соронзон долгионыг дахин чиглүүлж, гэрлийг хугалдаг материалыг ашиглан “стелс” /харагдах байдлыг бууруулах технологи/ хэмээх онцгой технологийг боловсруулсан байна. Цаг агаарын ямар ч нөхцөлд “үл үзэгдэгч хувцас" байж чадах нь тавьж байгаа гол шаардлагуудын нэг аж.
“Дасан зохицох өнгөлөн далдлах систем бүхий хамелеон-хувцас нь хүрээлэн буй орчноосоо хамаарч өнгөө байнга өөрчилнө” гэж “Daily Mail” сонинд гарсан нийтлэлд дурджээ. Сонины мэдээлж буйгаар, шинэ материалыг нэг жилийн хугацаанд турших аж.