Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компани “бүхэлдээ шинэ компани” болно гэж тус компанийн тэргүүн мэдэгдлээ.
Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компани “бүхэлдээ шинэ компани” болно гэж тус компанийн тэргүүн мэдэгдлээ.
“Бид хуучин “Malaysian airlines”-ыг ард үлдээнэ” гэж Кристоф Мюллер “ВВС” телевизэд мэдэгдсэн байна.
“Malaysian airlines” компани “зарчмын хувьд дампуурсан” гэж өнгөрсөн тавдугаар сард тус компанийн захирал болсон Мюллер энэ сарын эхээр хэлээд, бүтцийн өөрчлөлт хийж байгаагаа мэдэгдсэн юм. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд тус компани 6000 ажилтнаа цомхтгохоор болсон билээ.
Манай компани цаашид ямар нэг муу мэдээ сонсохгүй гэж найдаж байна гэж тэрбээр хэлжээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сард “Malaysia Airlines”-ийн “MH370” дугаарын нислэг үйлдэж явсан нисэх онгоц сураггүй болсон. Тус онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 239 хүн сууж явсан юм. Онгоц өнөө хэр нь олдоогүй байна.
Үүнээс дөрөвхөн сарын дараа тус компанийн “MH17” дугаартай нислэг үйлдэж явсан нисэх онгоц Украины агаарын шугамд сүйрсэн билээ. Тус онгоцыг газар-агаар ангиллын пуужингаар харван унагаасан гэж сэжиглэж байгаа юм. Энэ ослын улмаас зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 298 хүн бүгд амь эрсэдсэн.