Уур бухимдлыг илэрхийлэхэд хүний нүүрний долоон булчин ажилладаг ба эдгээр нь төрөл бүрээр уялдаж, үзэн ядалт эсвэл түрэмгий байдлыг хөмсөг зангидах, шазуур зуух, хамраа сартайлгах зэрэг хэлбэрээр илэрхийлдэг байна. Ингэснээр хүн биеийн хүчний хувьд ч илүү чадалтай мэт харагддаг гэж Австралийн Гриффит их сургуулийн судлаач Аарон Сэл үзжээ.
Түүний судалгааны явцад, хүний нүүрний дижитал зургийг хөмсөг зангидсан, хөмсөг өргөсөн гэж хоёр янзаар хувиргасан зургийг хүмүүст үзүүлэхэд хөмсгөө зангидсан царай нь илүү чадалтай харагдаж байна гэдгийг баталжээ.
“Түрэмгий харагдах өөр шинж тэмдэг байхгүй үед, зөвхөн энэ ялгаанаас үүдэн хүн хүчтэй, чадалтай харагдаж байна” гэж Сэлл хэлсэн байна.
Уг судалгааг явуулахад хамтран ажилласан АНУ-ын Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Леда Космедис “Амьтанд мөн энэ авир илэрдэг. Түрэмгийллийг илэрхийлэх энэ чадвар нь зэрлэг байгальд үхэл, амьдралыг шийддэг” гэжээ..