Яг л гадаадын орнуудад иргэд олноор төв талбайдаа цуглаж дэрээр, цасаар, усаар байлддагтай адил нийслэлчүүд мааань энэ сарын 28-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усаар байлдах гэж байна. Прогресс медиа групп санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй өдөрлөг “Water Balloon Fight Festival of Mongolia 2015” нэртэй.
Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулсан өдөрлөгийн үеэр гэр бүлүүдийн хооронд хөгжилтэй тэмцээн өрнүүлж, илбийн үзүүлбэр, амьд матар, могойтой үзүүлбэр үзүүлэн, усан бууны тэмцээн, хөөсөн замын уралдаан зэргийг зохиохоор төлөвлөжээ.
Өдөрлөгийн гол арга хэмжээ болох усаар дүүргэсэн бөмбөлгөөр байлдах арга хэмжээнд 14-өөс дээш насныхан зохион байгуулагчдын бэлдсэн бөмбөлгөөс авч хоёр хуваагдан байлдах аж.