Америкийн Батлан хамгаалах яамны “Дарпа” судалгааны нэгдлээс зохион байгуулдаг роботын уралдаанд Хойд Солонгосын баг түрүүлжээ. Гамшгийн үед хүний хийхэд эрсдэлтэй үйлдлийг роботоор гүйцэтгүүлэх, тэдний хөгжлийг хурдасгахад нэмэр болох зорилгоор зохион байгуулдаг уралдаанд 23 баг оролцсон аж.
Фүкүшимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт шиг гамшиг тохиолдвол юу хийж болохыг роботуудаар гүйцэтгүүлж сорьсон байна. Тухайлбал, хана нүхлэх, хаалга онгойлгох, хавхлага нээх, замаас том чулуу зайлуулах, машин барих зэрэг үйлдлийг нэг цагийн дотор гүйцэтгэх даалгавар өгчээ.
БНСУ-ын Дэйжон шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Кэйст багийн DRC hubo нэртэй, хүн дүрстэй робот 44 минут 28 секундийн дотор даалгавраа биелүүлж, зохион бүтээгчдэдээ хоёр сая ам.долларын шагнал авчирчээ.