Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч “Монгол брэнд-Эрдэнэт аранжин зэсийн нутаг” гэрэл зурагчдын аялал зохион байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон эл аяллын гэрэл зурагчид Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг сурвалжилсны зэрэгцээ эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Бүсгүй мэлмий “ үзэсгэлэнг “Уурхайчин” соёлын ордонд нээж, үзэгчдэд хүргэжээ. Ахмад, дунд, залуу үеийн эмэгтэй гэрэл зурагчдын бүтээлийг нэгтгэсэн эл үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.