Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч “Монгол брэндЭрдэнэт аранжин зэсийн нутаг” гэрэл зурагчдын аялал зохион байгуулжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон эл аялалд оролцсон гэрэл зурагчид Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалтыг сурвалжилсны зэрэгцээ эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнг “Уурхайчин” соёлын ордонд нээж, олонд хүргэжээ. Ахмад, дунд, залуу үеийн эмэгтэй гэрэл зурагчдын бүтээлийг нэгтгэсэн эл үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.
С.СЭРГЭЛЭН