Британичууд элдэв хачин, сонин юм сэдэж, заримдаа бүр тэнэг гэмээр зүйл хийдгээрээ алдартай. Тэгвэл дэлхийн залуу эмээ нарын тоог британи бүсгүй нэмлээ. Корри Роулэнд өдгөө 30 настай. Тэрбээр 16 настайдаа Беттани охиноо төрүүлж байсан бол 17 жилийн дараа эмээ болсон байна. Охин нь өнгөрсөн долоо хоногт түүнд зээг нь тэврүүлжээ. Дашрамд өгүүлэхэд дэлхийн хамгийн залуу эмээ зээгээ тэврэхдээ 17 настай байсан тухай мэдээ байна. Нигерит 1884 онд ийм явдал болсон гэнэ.