Британийн Сомерсет гүнлэгийн Комптон Мартин хэмээх жижиг хотын нууранд 25 жилийн турш амьдарсан Десмонд Дрейк нэртэй нугасыг хүнээс дутахгүй хүндэтгэлтэйгээр оршуулсан байна. Хэд хоногийн өмнө үнэгтэй ач тач үзэлцэж, “амь эрсдсэн баатар” шувууг оршуулах ёслолын үеэр сүмийн орой дээр гашуудлын туг хийсгэсэн гэнэ. Тэр бүү хэл Дрейкийг сүүлчийн замд нь үдэх арга хэмжээ зохион байгуулах багийг Хотын захиргаанаас томилжээ. Ингээд зогсохгүй иргэд энэ ажилд санаачилгатай оролцсны нэг жишээ гэвэл “The ring o bells” хэмээх зоогийн газрынхан нугасыг хөдөөлүүлсэн хүмүүсийг үнэ төлбөргүй цайлсан байна. Оршуулгын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт болжээ.