Жон Ленноны “Gibson” пүүсийн гитарыг Америкийн Калифорни муж улсын Беверли-Хиллз хотод үнэ хаялцуулахаар болжээ. Уг гитар урьд нь 965 мянган долларын үнэ хүрч зарагдсан Боб Диланы цахилгаан гитарын тогтоосон үнийн дээд амжилтыг эвдэж магадгүй байна.
“J-160E Gibson” гитарыг Леннон Их Британийн Ливерпул хотоос худалдан авчээ. Тус улсын нийслэл Лондон хотын Финсбери цэцэрлэгт хүрээлэнд 1963 онд болсон “Beatles” хамтлагийн шинэ жилийн шоуны үеэр уг гитар алга болсон бөгөөд бүр 50 жилийн дараа олдсон аж. Хөгжмийн зэмсгийг Жон Маккау гэгч АНУ-д хуучин барааны дэлгүүрээс худалдан авчээ. Тэрбээр дараа нь серийн дугаараар нь хөөж, мод болон зурагдсан зураасаар нь Ленноны гитар болохыг тогтоожээ.
Дуудлага худалдааг энэ оны 11 дүгээр сарын 6-нд “Julien”s” ордон зохион байгуулна.