Түүхэн амжилт тогтоосон дуучин Мэрайя Кэригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Сонирхолтой нь тэрбээр яг хэдэн нас хүрч буй нь тодорхойгүй хэвээр. Зарим эх сурвалж түүнийг 1969 онд төрсөн гэдэг бол 1970 онд гэж мэтгэдэг нь ч бий. “Boyz 2 Men” хамтлагтай хамтарсан дуу нь түүхэн амжилт тогтоосон гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. 1995 онд гаргасан “One sweet day” хэмээх дуу нь Биллбордын шилдэг дууны жагсаалтад 16 долоо хоногийн турш багтсан бөгөөд одоогоор энэ амжилтыг эвдсэн дуу гараагүй л байна.
• Альто хоолойтой хэдий ч альтоос сопрано хүртэл таван октав дуулж чаддаг ховор цараатай авьяастан.
• Америкийн сүлд дууг дуулахдаа хүний гаргаж чадах хамгийн дээд өнгөөр дуулсан хэмээн Гиннесийн амжилтын номд бүртгэн авсан байдаг.
• Тэрбээр хий үзэгдэл гэдэг хочтой. Дунд сургуульд байхдаа хичээлээ байнга тасалдаг байсан Мэрайяг ангийнхан нь ийн хочилжээ.
• “Gillete”-тэй “Дарь эхийн хөл” кампанит ажилд хамтрах гэрээ байгуулах үедээ буюу 2006 онд хараа булаам урт хөлөө нэг тэрбум доллараар даатгуулж байжээ.
• Мэрайя ноот уншиж чаддаггүй бөгөөд дууны аяа мэдрэмжээрээ зохиодог.
• Дуучин болохоосоо өмнө гоо сайханч мэргэжлээр суралцаж байсан аж.
• Жүжигчин Мэрилин Монрогийн шүтэн бишрэгч тэрбээр түүний цагаан төгөлдөр хуурыг 600.000 ам.доллараар худалдан авсан байна.
• Тэрбээр цахим хуудсыг ажиллаж эхэлсэн үеэс ойр дотнынхон болон фэнүүдээ “Хургахан” хэмээн дууддаг.
О.УНДАРМАА