Японы Сайтама хотод явагдаж буй уран гулгалтын ДАШТ-ний эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр медальтнуудаа тодорууллаа. Энэ төрөлд нийт 33 тамирчин өрсөлдөж, Японы уран гулгагч Мао Асада 78.66 гэсэн оноогоор аваргалав. Энэ оноо алдарт Ким Юна-ийн 78.50-ийг эвдсэн амжилт юм. Түүний хувьд ДАШТ-ээс гурав дахь алтаа зүүж байгаа аж. Тэрбээр Ванкуверийн олимпоос мөнгөн медаль зүүж явсан өдгөө 24 настай шилдэг уран гулгагч юм.
Харин мөнгөн медалийг Сочи-ийн олимпийн хүрэл медальт Италийн Каролина Костнер 77.24 оноогоор зүүсэн бол хүрлийг ОХУ-ын Юлия Липнецка 74.54 ийм оноогоор хүртжээ.