ОХУ-д 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15 хүртэл зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлээр баавгай сонгохоос татгалзжээ. Учир нь энэ амьтан аль хэдийнэ олон улсын тавцанд тус улсыг илтгэх нэгэн бэлгэ тэмдэг болсон бөгөөд оросууд өдгөө эх орноо таниулах өөр зүйл гаргаж ирэх ёстой гэжээ. Тиймээс 2016 он гэхэд ДАШТ-ий бэлгэдлийг олон нийтэд танилцуулахын тулд ОХУ-ын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд уралдаан зарласан байна.