Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж буй “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын тасалбар аль хэдийнэ дуусчээ.
Эхний тоглолт нь өнөөдөр эхлэх боловч тасалбар нь хоёр хоногийн өмнө дуусч, кассаа хаасан байжээ. Тиймээс зохион байгуулагчид үзэгчдийн эрэлт, хүсэлтийг харгалзан энэхүү тоглолтыг дахин долоо хоног сунгахаар болсон байна. Өчигдрөөс эхлэн энэ сарын 30-наас ирэх сарын 5-ныг хүртэлх тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. Тасалбарыг 15000, 20000, 30000 төгрөгийн үнээр худалдаалж байна.
БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин болон сургуультай амьтад оролцох тус тоглолт өнөөдрөөс үзэгчдээ угтан авч, циркийн манежийг дүүргэх нь ээ.