Монголын сор болсон зураачдын “Дөрвөн ертөнц” үзэсгэлэнг энэ сарын энэ сарын 29-нд Монгол арт галерейд нээх гэж байна.
Үзэсгэлэнд, Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адьяабазар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал нарын бүтээлийг дэлгэх юм.
Эл үзэсгэлэнг Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ойг угтан зохион байгуулж буй бөгөөд 11 дүгээр сарын 14-нийг хүртэл гаргах юм.
Бэлтгэсэн Б.Содгэрэл