/BBC/. Ням гаригийн өглөө АНУ-ын жүжигчин Жеймс Майкл Тайлер Лос Анжелес дахь гэртээ үүрд нойрслоо. Тэрбээр 2018 онд түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдож байсан бөгөөд хожим ясанд нь тархсан байна. Тайлер олон нийтэд 40 наснаас эрт цусны шинжилгээ өгч, түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэхийг уриалж байжээ.
Дэлхий түүнийг “Найзууд” цувралын Гүнтерийн дүрээр мэднэ. Харин Тэйлерын хайртай хүмүүс түүнийг жүжигчин, хөгжимчин, хорт хавдрын эсрэг тэмцэгч, хайртай нөхөр гэдгээр нь мэддэг байсан" гэж түүний менежер хэлэв. Шүтэн бишрэгчид болон найзууд нь түүнийг нас барсныг мэдмэгцээ, хүндэтгэл үзүүлж, түүний тухай сайхан дурсамжаа олон нийтийн сүлжээнд хуваалцаж байна.
Майкл хорт хавдрын эмчилгээ хийлгэж байх хугацаандаа сүүлийн жилүүдэд уран бүтээлээ хийсээр байв. Тэрээр "Дохио ба Үг", "Боловсруулах" гэсэн хоёр богино хэмжээний кинонд тоглосон бөгөөд янз бүрийн кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн байна.
2021 онд түүний Стивен Калиничийн "Хэрэв та мэддэг байсан бол" шүлгийг хэлсэн үгээр нь Түрүү булчирхайн хорт хавдрын сангийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор богино хэмжээний видео бүтээл хийж олны хүртээл болгожээ.
Бэлтгэсэн: Б.Содгэрэл