"Камертон" хамтлагийнхан өчигдөр "Zaisan Hill Event Hall"-д 26 жилийн ойн баярын тоглолтоо хийсэн. Тус хамтлагийн тоглолтыг танхим дүүрэн хүн үзэж буй бичлэг, цахим орчинд тархсан нь #NoDoubleStandart хөдөлгөөнийхний бухимдлыг төрүүллээ. Тус хөдөлгөөнийнхөн "Ковидоо дарчихсан юм уу. Хүн үхэхээ байчихсан уу. Зайсанд байдаг Шадар сайдын соёлын ордонд Камертон хамтлаг хэдэн зуун залуучууд цуглуулан зад шоудаж байна. Өнөөдрөөс дарга ангид хэрэгждэггүй ковидын хуулиа цуцлаа" хэмээсэн байна. Мөн УОК, НОК-оос тоглолт хийх зөвшөөрөл өгсөн, эсэх нь тодорхойгүй байна. Тэгвэл нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас "Zaisan hill" хариуцлагын гэрээ байгуулаагүй. НОК-оос "Камертон" хамтлагийн тоглолтыг ямар нэг байдлаар дэмжиж, зөвшөөрөөгүй гэсэн үг. Танхим дүүргэлт 50 хувиас хэтэрсэн. Халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөлийг бий болгожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" гэх мэдээлэл өглөө.