Хип хоп урлагийн салбарт олон жил зүтгэж, одоо бараг "оргилд" нь явж байгаа реппер Т.Мөнх-Эрдэнэ (Big Gee) өрхийн эмнэлэгтээ сайн дураараа ажиллажээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудсандаа:
"БЗД 27-р хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна. Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй. Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна. Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү!!!Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ" гэж нийтэлжээ.
Эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс ихтэй хэцүү нөхцөлд ажиллаж байна. Эмч нар минь битгий шантраарай.
Өрхийн эмнэлэгт очиж, дуудлага, бүртгэлийн ажилд нь сайн дураараа тусалж буй түүнийг сонсогчид нь ихэд сайшааж буйг түүний цахим хуудаснаас харж болно.