"Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуугаар сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогджээ. Энэ өвчнийг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийх шаардлагатай байгаа гэнэ. (Lil Thug E) буюу Г.Төгөлдөр олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.
Олон улсад чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр цусны хорт хавдар эмчлэгдэх боломжтой нь батлагдсан гэнэ. Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650 сая төгрөг болох учраас залуус #BigLIFEforLilTHUGE хандивын аяныг эхлүүлжээ. Тойрч биш дайрч гардаг эл өвчнийг даван туулахад туслаарай хэмээн уриалъя.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК - 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/