Соёлын яамнаас зохион байгуулсан “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах үйл ажиллагаанд Б.Бат-Эрдэнэ аварга өөрийнхөө дээлийг дуудлага худалдаанд оруулжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хүслийн өнгө” хэвлэлийн компанийн захирал О.Мөнхчулуун түүний дээлийг 38.5 сая төгрөгөөр худалдан авч, өнөөдөр Соёлын яамд гардуулан өгсөн байна.