"Монголын тулгар төр 2230 жил", “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк өнөөдрөөс эхлэн шуудангийн үйлчилгээнд нэвтрүүллээ. “Монголын тулгар төр - 2230” сэдэвт хэлхээ марканд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол мод-2 гэдэг газар малтан шинжилсэн хүн улсын 1-р язгууртны булшнаас олдсон хосгүй үнэт археологийн олдворуудыг оруулсан.
Харин Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан марканд Анхны-7, ардын журамт цэрэг Нийслэл хүрээг эзэлж, монголчууд өөрсдийнхөө тусгаар тогтнолоо зарлаж байсан түүхэн үйл явдлыг дүрсэлжээ.