UB ART FESTIVAL 2021 "УЛААНБААТАР" олон улсын дүрслэх урлагийн наадмыг "Өглөөний" гудамжинд зохион байгуулж байна. Тодруубал, “Контемпорари урлагийн үзэсгэлэн”, “Art Bazar”, “Павлик Арт”, “Сийлбэр симпозиум”, “Керамикийн симпозиум”, “Усан будаг симпозиум”, “Чулуун сийлбэрийн симпозиум”, “Evolution” үзэсгэлэн болон олон улсын дүрслэх урлагийн наадмын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээний хүрээнд 8-11 сарын хооронд зохион байгуулагдах гэнэ.
Тус наадам нь дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийн явц, хувьслыг таниулах, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэхэд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх, урлагийн боловсролд түлхэц үзүүлэх болон залуу урлаг судлаачдыг бэлтгэх, туршлага хуримтлуулах, салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой хэмээн Соёлын яамнаас мэдээллээ. UB ART FESTIVAL 2021 "УЛААНБААТАР" олон улсын дүрслэх урлагийн наадмын нээлтийг Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлч Э.Цолмонбатын бие даасан үзэсгэлэнгээр өнөөдөр нээжээ.