Улсын баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд одоогоор хэдий хэмжээний зардал гаргасан талаар тодорхой, нарийн мэдээлэл байхгүй байна гэдгийг Соёлын сайд Ч.Номин хэллээ.
Тэрбээр, " Баяр наадмыг зохион байгуулахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан. Уг төсвийн дөрөвний нэг нь есөн салбар хорооны нэг болох соёл урлагийн арга хэмжээнд зориулан тавигдсан байсан юм.
Баяр наадмын үйл ажиллагааны зардлуудыг НЗДТГ-т шилжүүлсэн байдаг тул бүх зардлууд хотын захиргаанаас зарцуулагдаж байгаа. Одоогоор наадмын контентуудад хэдий хэмжээний зардал гарсан талаар нарийн мэдээлэл алга. Наадмын контентийг хийсэн хэмжээнд цэгцлээд олон нийтэд хүргэх болно" гэв.