Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Инфляц 7.6 хувьтай байна

2024 оны нэгдүгээр сард инфляц 7.6 хувь гарсны 42.7 хувийг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлжээ. Мөн инфляцад импортын барааны үнэ 34.2 хувиар нөлөөлж байна.
2024-02-19

Афганистан дахь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийн талаар хамтарсан мэдэгдэл гаргав

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зарим улс орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай уулзалт хийлээ.
2024-02-19

Өнөөдрийн тухай мэдэх ёстой 23 зүйл: 2024 оны элсэлтийн шалгалтын талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа -22 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-02-19

Говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурна

Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2024-02-19

Хөвсгөлийн Улаан-Уул суманд шинэ сургууль ашиглалтад орно

Улаан-Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан.
2024-02-18

БНХАУ-тай хамтран дэд бүтцийн төслийг эрчимжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Kоммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.
2024-02-18

“Монголын хөрөнгийн бирж” 4.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор ногдол ашиг хуваарилна.
2024-02-18

2024 онд Улиастай-Алтай, Улаангом-Ховд чиглэлийн авто замын барилгын ажил эхэлнэ

Одоогийн байдлаар манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. 2024 онд 44 сумыг хатуу хучилттай авто замаар холбох юм. Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто замын засвар арчлалт, 8 гүүрэнд их засвар хийхээр төлөвлөсөн. Мөн Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн авто замд хэсэгчлэн засвар хийнэ. Мөрөн, Дорнод аймгийн 50 км замд их засвар хийх аж.
2024-02-18

Аялал жуулчлалын компаниудын цахилгааны шөнийн тарифыг тэглэжээ

Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлжээ.
2024-02-18

Улсын чанартай 6 авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

2024 оны хоёрдугаар сарын 17-ны ѳдрийн 20:45 цагийн байдлаар Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
2024-02-18

Шавхагдаж буй газрын тосны нөөцийг нэмэх хувилбар Засгийн газарт алга

Шатахууны хараат байдлаас гарах зорилгоор Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж буй. БНЭУ-ын 1.6 тэрбум ам.долларын зээлээр босох энэхүү үйлдвэр 2027 онд ашиглалтад орно. Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд хэрэгтэй. Гэтэл тус үйлдвэрт хэрэглэх түүхий тосыг хаанаас авах нь тодорхойгүй байна. Учир нь 2018 оноос дээрх асуудал сөхөгдөж, газрын тосоо хэрхэн гаргаж авах нь шүдний өвчин болсон билээ. Үүгээр ч тогтохгүй 333.7 сая тонн геологийн нөөцтэй хэрнээ үйлдвэр бариад түүхий эдээ ашиглах тооцоолол гаргасан ч соргүй газраас олборлолт хийхэд хүрэх нь. Тодорхой хэлбэл, “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI”-ээс үлдсэн “Давст XXXI” талбайгаас түүхий тос олборлоно гэнэ.
2024-02-17

Мюнхений хурлаар зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2024 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хуралд оролцож байна.
2024-02-17

“Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнг энэ сарын 27-ныг хүртэл толилуулна

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн наймны билигт сайн өдөр тохиож байна. Богд Хааны Ордон музейгээс уламжлал ёсоор энэ өдөр “Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнгээ дэлгэлээ.
2024-02-17

Ko Со Хуныг “Аялал жуулчлалын ЭЛЧ”-ээр томилж, батламж гардуулав

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын нэрт дуучин Ким Хён Жун, Монгол Солонгосын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч “Эвандис” энтертайментийн үүсгэн байгуулагч Ko Со Хуныг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны соёл, аялал жуулчлалын асуудлаар санал солилцохоос гадна уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, фестивалийг зохион байгуулахад Ким Хён Жун хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
2024-02-17

Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олжээ

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 16-нд Ховд аймгийн Мөст, Булган Үенч, Алтай, Завхан аймгийн Яруу суманд нийт 9 удаагийн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 14 иргэнийг мэнд олж, Ховд аймгийн Алтай суманд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
2024-02-17

Архангай, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий чиглэлд хүчтэй шуурна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороогоор шуурна.
2024-02-17

1072 хувьцааны дараагийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард тараана

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
2024-02-16

Зудын эрсдэлийг бууруулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зарим арга хэмжээний хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахуун, авто машин зэрэг бараа материал гаргаж, нөхөн бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
2024-02-16

Бали арлыг зорих жуулчид 10 ам.долларын хураамж төлнө

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гадны жуулчдаас 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150 000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын аялалын жуулчлалын хураамж буюу “The International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна.
2024-02-16

Баянгол бизнес инкубатор төвд гарсан галын талаар худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ

нөөдөр гадаа -0 градус байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-02-16