Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Аялал жуулчлалын оргил үед 550 мянган жуулчин хүлээн авна

БОАЖЯ-наас 2023 онд Монгол Улсад нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ. Үүнээс аялал жуулчлалын оргил үе болох 6-9 дүгээр сард 550 мянган хуулчин хүлээн авахаар төлөвлөсөн байна.
2023-06-21

НИТХ Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан.
2023-06-21

Архангай аймагт 20 мянган хүний багтаамжтай цогцолбор байгуулжээ

Архангай аймгийн 100 жилийн ой ирэх долдугаар сард болно. Ойг угтан долдугаар сарын 01-30-ны өдрүүдэд буюу сарын хугацаанд урлаг, соёл, аялал жуулчлалын цогц эвент арга хэмжээг Архангай аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-06-21

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 10 асуудал хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаан үргэлжилж байна.
2023-06-21

Маргааш Монгол Хятадын хилийн боомтууд ажиллахгүй

Монгол Улсын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас иш татан хүргэж байна.
2023-06-21

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
2023-06-21

Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд 13 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсад Якобсоны төөлүүр, Сибирийн хүр, өрөөсгөл хүр, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр, моносны бүгэг, шинэсний шилмүүс хуйлагч шавж зонхилон тархсан.
2023-06-21

Сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг нээлттэй байлгах албан бичиг хүргүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/763 тоот захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгосон.
2023-06-21

НӨАТ-ын сугалааны тохирлоос хоёр супер азтан тодорчээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар буюу НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо.
2023-06-21

НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилна

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад зургадугаар сарын 25-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийнэ.
2023-06-21

Баянзүрх захын баруун талын авто замыг түр хаана

БЗД-ийн 6-р хороо, Баянзүрх захын баруун талын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 22:00 цагаас 23-ны 06.00 цаг хүртэл түр хаана.
2023-06-21

129.2 мянган тонн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 129,231 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,178 тн буюу 19 хоногийн, АИ-92 автобензин 35,357 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 4,054 тн буюу 30 хоногийн, ДТ 82,547 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 48 хоногийн нөөцтэй байна.
2023-06-21

Архангай аймгийн Хашаат суманд хүчтэй шороон шуурга болжээ

Архангай аймгийн Хашаат сумын Баян багт зургаадугаар сарын 20-ны өдрийн 14:30 цагийн орчимд 18-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурсан байна.
2023-06-21

УБТЗ-ын ажилчдын цалинг үе шаттайгаар нэмнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзсан байна.
2023-06-21

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭХ-оос хүргүүлсэн саналыг хасчээ

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭХ-оос олон мянган иргэд хөдөлмөрчдийн саналыг хүргүүлсэн боловч, хүргүүлсэн саналыг хассан талаар мэдээлэл хийлээ. Мөн дэд ажлын хэсгээр эцэслэн хэлэлцээгүй байхад тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор оруулсан гэдгийг шүүмжилж байна
2023-06-21

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан Улаанбаатарт болно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулах талаар тохиролцлоо.
2023-06-21

“Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардууллаа.
2023-06-21

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ.
2023-06-21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар зургадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.
2023-06-21

Нийтийн тээвэрт 90 хувийн парк шинэчлэл хийнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. 2023 онд багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
2023-06-21