Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭХ-оос олон мянган иргэд хөдөлмөрчдийн саналыг хүргүүлсэн боловч, хүргүүлсэн саналыг хассан талаар мэдээлэл хийж байна. Мөн дэд ажлын хэсгээр эцэслэн хэлэлцээгүй байхад тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор оруулсан гэдгийг шүүмжиллээ. МҮЭХ-оос тэтгэвэр өвлөгддөг болгох тухай, Нийгмийн даатгалын засаглал зэрэг олон саналыг хуулийн төсөлд хүргүүлсэн талаар мэдээллээ. Энэ үеэр хууль шинэчлэгдсэнээр шударгаар Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар үр өгөөжтэй вэ гэдэгт анхаарлаа хандуулж, иргэдэд ашигтай шийдвэр гаргахыг онцоллоо. Хуулиар дамжуулж, насаараа хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх асуудал энд яригдаж байгаа учраас Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд дээрх асуудлыг оруулж өгөхийг хүсч байгаа юм.