Чулуут цагаан дэлийн уурхай 3.7 сая тонн хайлуур жоншны нөөцтэй
Чулуут цагаан дэлийн жоншны орд газарт Монгол, Оросын геологичид 1970-аад оны дунд үед эрлийн ажил, геологийн зураглал хийж, 1978-1982 онд хуучнаар Чехословак Улсын геологийн нарийн мэргэжлийн байгууллага нарийвчилсан хайгуул хийн, нөөцийг тогтоожээ.
2023-10-02
2024 онд инфляцыг нэг оронтой тоонд барина
Монголбанк жил бүр ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслөө олон нийт болон мэргэжилтнүүдээр хэлэлцүүлдэг байна. Энэ жилийн хувьд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгажээ.
2023-10-02
Энэ жил хүнсний ногооны 82 хувийг дотоодоос хангана
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлжээ.
2023-09-29
Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ
Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ. Тус аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт есдүгээр сарын 25-нд долоон настай хүү сураггүй алга болсон. Хүү цэцэрлэг, халуун усны урд тухайн өдрийн 17.00 цаг орчмоос гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.
2023-09-28
АМНАТ-ийг МХБ-ийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор боллоо
Монгол Улсын Засгийн Газрын есдүгээр сарын 13-ны өдрийн 345 дугаар тогтоолоор “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад өөрчлөлт оруулжээ.
2023-09-28
“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ
Санхүүгийн зохицуулах хорооны есдүгээр сарын 1-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын есдүгээр сарын 1-ний өдрийн А/160 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын гаргаж буй дараах нөхцөлтэй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
2023-09-28
Дулааны шугам сүлжээний их засварын ажил 95 хувьтай байна
Нийслэлийн дулааны шугам сүлжээний их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 хувьд хүрчээ.
2023-09-28
Азийн олимпын зөвлөлийн тамирчдын комисс байгуулна
Тамирчдын комисст сонгогдохоор манай тивийн таван өөр бүсээс 26 тамирчин нэр дэвшсэн бөгөөд үүнээс 10 тамирчин сонгогдох юм. Тамирчдын комиссын гишүүдийг тодруулахаар Азийн наадамд оролцож буй нийт тамирчид саналаа өгсөөр байна.
2023-09-28
Албан бус эдийн засгийг албажуулах төслийг эхлүүллээ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй Албан бус эдийн засгийг албажуулах төслийн нээлт боллоо. Төслийг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, МАОЭНХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар нээж үг хэлжээ.
2023-09-28
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэллээ.
2023-09-28
“ЭТТ бонд”-ын IV транчийн бондыг эргүүлэн худалдан авна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны есдүгээр сарын 13-ны 16 тоот тогтоолыг баталжээ. Тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжсан “ЭТТ Бонд”-ын IV транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 /долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян хоёр/ ширхэг бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ.
2023-09-28
Төмөр замын тээврийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ
өмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжинэ. Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүсжээ.
2023-09-28
Аравдугаар сард цас орж, цасан шуурга шуурна
Аравдугаар сарын агаарын дундаж температурыг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Ирэх сард дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2023-09-28