АН-ын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг томиллоо
Тэгвэл Л.Гантөмөр дарга олон фракцынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүйн тулд бүгдэд нь “бялуу” хүртээх шийдвэр гаргаж, 15 дэд дарга томилсон нь нийгмийн сүлжээнд “хэлэлцүүлэг” өрнүүлээд байна. Уг томилгоогоор Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нар АН-ын дэд дарга болов.
2023-08-30
Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцахаар боллоо
Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн УИХ-ын намрын чуулганаар хот, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой эрхзүйн реформ хийхээр зорьж байгаагаа тэмдэглэв.
2023-08-29
Пап Францисын айлчлалыг 20 гаруй орны 147 сэтгүүлч сурвалжилна
Үүгээр дамжуулан улс орноо сурталчлах боломж бидэнд олдож буй юм. Улстөр, эдийн засаг, шашин соёлын хувьд өндөр ач холбогдол өгч буй энэ хүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойгоор тохиож байгаагаараа онцлог. Айлчлалын гол арга хэмжээ есдүгээр сарын 2, 3-ны амралтын өдрүүдэд болох юм байна. Энэ үеэр хоёр орны Төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлнэ.
2023-08-29
МоАХ фракцынхан АН-ын ҮБХ-ны хурлыг үймүүлэв
Хэдэн жил талцаж, хэрэлдсэний эцэст намын даргаа сонгож, нэг дээвэр дор орсны дараах анхны ээлжит бус хурал “халуухан” болох нь тодорхой байсан. “Их эвлэрэл, өөрчлөлт, амжилт” уриатай уг хурлаар намынхаа дүрэм журмыг хэлэлцэхээс гадна тэргүүн дэд болон дэд даргаа томилж, ҮБХ-ны гишүүдийн нөхөн сонгууль явуулахаар төлөвлөсөн аж. Генсекээ томилно гэж байсан ч хэлэлцэх асуудлынх нь дараалалд энэ тухай байсангүй
2023-08-29
“Байгуулсан ардчиллаа бид бэхжүүлж чадсангүй”
Ерөнхий сайд асан С.Баяр “Миний бие ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үеийн амьд гэрч төдийгүй, зарим үед идэвхтэй оролцогч, улс төрийн тайзнаа гардаг гол тоглогчдын нэг байсан. Манай улс 1950-иад оноос хойш ЗХУ болон зүүн Европ руу залуусыг сургахаар илгээж байлаа. Тэд мэргэжил эзэмшихээс гадна олон үйл явдлын гэрч болсон. Энэ бүхэн нь монголчууд ардчиллыг эрчимтэй эхлүүлэх нэг хөшүүрэг болсон юм. Үүний үр дүнд Монгол Ази тивийн социалист орнуудаас анх удаа олон намын тогтолцоотой, эрх мэдлээ хуваарилдаг, ардчилсан улс болсон. Том гүрнүүдтэй хил залгаа байдаг, байршлаасаа болоод дунд нь хавчигдаж ирсэн монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал юунаас ч илүү чухал.
2023-08-28
Нам доторх 40 хувийн квот
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байгуулсан Иргэний оролцооны нэгдэл намын дүрэмд хүйсийн харьцааг удирдах байгууллагын шатанд 50:50 хувиар хангахаар заасан нь манай намуудын түүхэнд анхных нь болж байна.
2023-08-28
Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй
Тус намын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Дүрмийн дагуу нөхөн сонгууль хийнэ. ҮБХ 504 гишүүнтэй байх дээд хязгаартай” хэмээн ярьсан. Тэгэхээр энэ тоонд хүргэж, квотоо нэмэх замаар фракцууддаа “бялуу” хувааж мэдэх нь. Энэхүү хурлаар үүнээс гадна генсек болон дэд даргаа томилж, ирэх сонгуулиар хэрхэн ажиллах дүр зургаа гаргана. Хоёр удаагийн шат шатны сонгуулийн бүтэлгүйтэл, хэдэн тийш харан талцсаны эцэст арай гэж нэгдээд хийж буй ҮБХ-ны ээлжит бус хурал учир нэлээд “халуухан” болох нь тодорхой. Үүнтэй зэрэгцээд АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Х.Баттулга орон нутагт “үзэгдсэн” нь нийгмийн сүлжээнд талцал, хардлага үүсгэв. Л.Гантөмөр ах нараасаа хараат бусаар ажиллаж чадах уу, бүх фракцынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүй зангидаж амжих уу гэсэн асуулт байгаа юм.
2023-08-25
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулган өндөрлөлөө
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурван өдөр үргэлжлээд, өчигдөр өндөрлөлөө. “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж, үйлчилгээг бүтээе” сэдвийн хүрээнд болсон уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцсон юм.
2023-08-24