Монголын сонгодог урлаг, тэр дундаа балетын “эцэг”, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Балжиннямын Жамъяндагвын амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлье. Монголын балетын урлагийн ноён оргил эл эрхэм хүмүүн өнгөрсөн онд 90 насныхаа босгон дээр цагийг эзэгнэсэн орон зайгаа үлдээгээд одсон юм.
БҮЖИГТ ДУРЛАСАН ЗАЛУУ
Б.Жамъяндагва 1932 оны намар Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт Мухарын худаг гэдэг газарт мэндэлжээ. 14-хөн настайдаа Офицерын сургуульд элсэж, тэнд сурал цах хугацаандаа сургуулийнхаа дэргэдэх бүжгийн дугуйланд хичээллэснээр төрөлхийн авьяасаа нээсэн аж. Улмаар Ардын цэргийн дуу бүжгийн чуулгад дагалдан бүжигчнээр аж лын гараагаа эхэлжээ. Ингээдур чадвараа хөгжүүлэхийнзэрэгцээ бүжиг дэглэх хөдөлмөрийнхөө эхлэлийг тавьсан байна. Тухайнүедцэргийн амьдралыг харуулсан бүжгүүд дэглэж байв. Улмаар ЗХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцэж, найруулагч, балет мейс тер мэр гэжлээр суралцах гурван залу у гийн нэг болжээ. Тус нэр хүндтэй сургуулийг тэрбээр 1957-1962 онд суралцаж төгссөн юм. ЗХУ-ын Ардын жүжигчин, Их театрын балетмейстерээр 30-аад жил ажилласан Л.М.Лавровскийгээр бүжгэн жүжиг, балет дэглэн найруулах ухааныг заалгаж, түүнээс суралцсанаараа тэрбээр бахархдаг байв. Хүүхэд насныхаа талаар “Би 10 настайдаа нэгдүгээр ангид орсон юм. 14-тэйдөө дунд сургууль төгсөөд Мал эмнэлгийн техникумд очсон. Нэг жил сурлаа. Гэтэл “Офицерын сургууль гэж сайхан сургууль байна. Ядуу айлын хүүхэд авдаг гэнэ” гэсэн дам яриа сонсов. Тэнд нь очоод уулзлаа. “Чи ядуу юу” гэхээр нь “Ядуу айлын хүүхэд ээ” л гэсэн. Тэгж л намайг Офицерын сургуульд авсан юм. Тэнд би бүжгийн дугуйланд нь орлоо. Офицерын сургуулиа төгссөн чинь бүх хүүхдийг цэргийн дээд сургууль руу хуваарилсан. Би ганцаараа цэргийн ансамбльд орсон юм. Ансамбльд гурван жил болоод би Орос руу шалгалт өгч явсан даа” хэмээн дурсаж байв.
“МИНИЙ АМЬДРАЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ БАЛЕТ ЮМ”
Тэрбээр “Миний амьдрал эцэс төгсгөлгүй балет юм” гэжхэлсэнудаатай. 1962 онд сургуулиа төгсөж ирснээс нь хойших нэг жарны турш түүний амьдрал ДБЭТ-ын уран бүтээлтэй холбоотой байлаа. Оросын суут хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын “Шехеразада” балетаар тэрбээр гараагаа эхэлж, Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”, Ц.Пунигийн “Эсмеральда”, Л.Минкусийн “Дон Кихот”, А.Морозовын “Ай Ёо доктор”, Ж.Бизегийн “Кар мен”, А.Хачатуряны “Спартак”, П.И.Чайковскийн “Хунт нуур” зэрэг дэлхийн сонгодог балетыг дэглэж, олны хүртээл болгож байв. Түүний Монголын балетын урлагт оруулсан зүйрлэшгүй том хувь нэмэр нь дээр дурдсан сонгодгуудаас гадна монгол ахуй, соёлыг тусгасан бүжгэн жүжгүүдийг дэглэн найруулсан явдал байв. “Шарилжин дундах цэцэг”, “Хошуу наадам”, “Мөнхийн нөхөрлөл”, “Нуурын домог”, “Найз залуус”, “Анчин ба согоо”, “Хөгжмийн эгшиг”, “Уран Хас”, “Мөнгөн залаа”, “Эрдэнэсийн уулс”, “Үйлийн гурван толгой”, “Малчдын дуулал”, “Бөртэ чоно”, “Энхийн тойрог” зэрэг үндэсний болон орчин үеийн бүжгэн жүжгийг дэглэн тавьсан. Эдгээрнь Монголын сонгодог, балетын урлагийн урын санд мөнхөд орших хосгүй бүтээл болон хадгалагдаж, өдгөө ч олондхүргэсээр буй.
Түүнчлэн олон улсын нэр хүндтэй уралдаанаас анх удаа шагнал хүртсэн Монголын балетмейстер, бүжиг дэглээч бол Б.Жамъяндагва. Тэрбээр 1981 онд Москвад болсон олон улсын уралдаанаас Э.Чойдогийн “Хөгжмийн эгшиг” балетын хослол бүжгээр, орчин үеийн бүжгийн дэглэлтээр тэргүүн байр эзэлсэн юм. Уралдааны төгсгөлд нэрт балетмейстер Ю.Григорович, Б.Жамъяндагва хоёрын уран бүтээл тунаж үлдсэн гэдэг. Тэрбээр Болгарын Варна, ОХУ-ын Москва, Пермь, Японд болдог олон улсын балетын жүжигчдийн нэгдүгээр зэрэглэлийн уралдаанд удаа дараа шүүгчээр ажиллаж, Парис, Москва, Нью-Йорк хотод болсон уралдаанд хүндэт зочноор уригдан оролцсон дэлхийд танигдсан балетмейстер байлаа.
СУУТ ХҮМҮҮНИЙ 90 НАСНЫ ОЙ
ДБЭТ-ын хамт олон эл эрхэм хүмүүний 90 насны ойг өргөндэлгэртэмдэглэн өнгөрүүлжбайна. Үүний хүрээнд цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Тодруулбал, СУИС-тай хамтарсан“Жамъяндагва-90” эрдэм шинжилгээний хурал болсон. ДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс “Дэлхийн сонгодог урлагийг Монголдоо нутагшуулж, үндэснийхээ өв соёлтой хослуулан хөгжүүлэх ажлыг гардан зохион байгуулсан хүний нэг. Энэ их хүний үйлсийг үргэлжлүүлэх үүднээс эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа” гэсэн юм. Эл хурлын үеэр “Миний амьдрал эцэс төгсгөлгүй балет юм. Б.Жамъяндагва”, “Чойжид дагина” балетыг дэглэн найруулсан түүхээс”, “Чойжид дагина” бүжгэн жүжгийн хөгжим-Б.Жамъяндагвын хөгжмийн драматург”, “Балетмейстер Б.Жамъяндагва зураачидтай хамтран ажилласан нь”, “Ж.Чулууны “Уран Хас” бүжгэн жүжгийн хөгжимд хийсэн ажиглалт”, “Үйлийн гурван толгой” балетын судалгаа” сэдвээр СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Хөгжмийн урлагийн сургууль, МУБИС, Монгол Улсын Консерваторын багш, эрдэмтэн, судлаач нар илтгэл хэлэлцүүлсэн.
Мөн Б.Жамъяндагва агсны нэрэмжит “Mongolian grand prix” балетын анхдугаар уралдаан зохион байгууллаа. Тус уралдаан нь Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломж олгох, үеэс үед гайхагдах монгол авьяасыг олж нээх, олон улсын балетын салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой юм. Өнөө жилийн уралдаанд 6-25 насны 200 гаруй бүжигчид найман төрөлд амжилттай өрсөлдсөн бөгөөд ерөнхий шүүгчээр ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, зөвлөх шүүгчээр
Ардын жүжигчин О.Ганбаатар, шүүгчээр ДБЭТ-ын Уран бүтээлийн гүйцэтгэх албаны дарга Э.Бэхтулга, Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, Монгол Улсын Консерваторын сонгодог бүжгийн багш, Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, Г.Цолмон, ДБЭТ-ын тэргүүн гоцлооч Б.Саруул, М.Од нар ажилласан. Түүнчлэн балетын анхдугаар уралдааны шилдгүүд болон ДБЭТ-ын балетын бүжигчдийн хамтарсан гала концертыг олонд хүргэлээ.
Түүнчлэн Б.Жамъяндагва агсны дэглэн найруулсан бүтээлүүдээс сорчлон хүргэ сэн. Ингэхдээ түүний уран бүтээлийн гараагаа эхэлсэн Н.А.Римский-Корсаковын “Шехеразада” болон Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетыг сонгон толилуулсан юм. “1001 шөнийн үлгэр”-ээс сэдэвлэсэн эл балетад зах хязгааргүй их далайн дунд хугархай шураг дээр үхэлтэй тэмцэн хөвж буй зоригт Синдбад далайчны амьдралыг харуулдаг. 1963 оноос хойш тасралтгүй тоглож буй эл балетад энэ удаа Гюльнара гүнжид Б.Марал, Синдбадад Ө.Мөнхжин нар хувирсан. Харин нэг бүлэг, гурван үзэгдэлт “Шарилжин дундах цэцэг” балетын Урангоод М.Нандинцэцэг, Галтад Х.Галтулга нар гоцолсон юм. Энэхүү балет олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булш харагдаж буйгаар эхэлдэг. Хоёр булшны нэгэн дээр цэцэг, нөгөөд нь шарилж ургасныг үзүүлж, үзэсгэлэнт Урангоо бүсгүй эхний булшны дэргэд гуниглан зогсож буйгаар үйл явдал цааш өрнөдөг.
Монгол Улсын балетын урлагийг үндэслэгч хэмээн 2008 онд түүнийг өргөмжилж, ДБЭТ-ын балетын танхимыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Балжиннямын Жамъяндагвын нэрэмжит болгосон юм. Өдгөө түүний цээж хөрөг уран барималч Г.Ганчимэгийн урласнаар тус театрт заларч буй.