Металл хөгжим сонирхогчдын зорьдог хамгийн том наадмуудын нэг “Hellfest” ирэх оны зургадугаар сарын 15-18-нд Францын Клиссонд болно. Тус наадмын зохион байгуулагчид энэ удаа 179 гаруй хамтлаг оролцохыг зарласан бөгөөд тэдгээрээс 14-ийг ньонцолжээ. Үүнд алдартнартай Монголын “Хү” хамтлаг багтсан байна. Ингэснээр “Хү” эл наадамд оролцсон Азийн хоёр дахь хамтлаг болох юм. 2006 оноос зохион байгуулж буй туснаадамд өнгөрсөн жил 350 хамтлаг оролцсон бөгөөд өдөрт 60 мянган хүн үзсэн гэсэн судалгаа гарчээ. Ташрамд дурдахад, 2016 онд байгуулагдсанаасаа хойш “Хү” хамтлаг нь Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг, элементүүдийг орчин үеийн рок, хүнд металл хөгжимтэй хослуулсан хүннү рок хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй. Тэд анхны цомгоо 2019 онд “Гэрэг” нэртэйгээр гаргасан. Тэгвэл удаах цомог “Rumble of thunder”-аа өнгөрсөн есдүгээр сараас худалдаанд гаргаад байгаа билээ.