Гимнастикчид олон улсын тэмцээнд түрүүлжээ
ОХУ-ын Благовещенск хотод болсон олон улсын спортын гимнастикийн тэмцээнд Монголоос өсвөр үеийн баг дасгалжуулагч, ОУХМ Д.Оюунтуяа, Э.Оргилмаа, А.Энхтулга, Б.Мөнхсайхан нарын удирдлагад оролцлоо.
2025-01-30
“Хасу мегастарс”, “Улаанбаатар финикс”-ийнхэн алтан цомын эзэн боллоо
Монголын волейболын холбоо “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Гурван сар үргэлжилсэн энэ удаагийн лигт “тоос өргөсөн” эрэгтэйчүүдийн багаас хагас шигшээд “Хасу мегастарс”, “SG hawks”, “Төв миг”, “Натур бакс” клубийнхэн шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэв.
2025-01-30
Н.Сэлэнгэ “Дэлхийн цом”-оос алт, Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртжээ
Олон улсын уулчдын холбооноос Швейцарын Саас-Фи хотод “Дэлхийн цом”-ын II цуврал тэмцээнийг энэ сарын 23-25-нд зохион байгуулсан. Манай улсын багаас эмэгтэйчүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт, аялал жуулчлалын ангийн оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ аварга боллоо.
2025-01-27
Г.Мөнх-Эрдэнэ шорт трекийн төрөлд ДАШТ-д оролцох эрх авав
Италийн Турин хотод болж буй дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд оролцсон Монголын шорт трекийн тамирчдаас Г.Мөнх-Эрдэнэ ойрын зайн 500 метрийн зайд (44 секунд.682 доль) уралдаж, ДАШТ болон “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд оролцох эрх авлаа
2025-01-26
Тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонхыг ирэх сард нээх нь
Монголын хөл бөмбөгийн холбооноос Олон улсын хөл бөмбөгийн холбоонд бүртгүүлсэн хугацааны дагуу Тэмцээн зохион байгуулах журмын тавдугаар заалтын хүрээнд тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонхыг ирэх сарын 1-28-нд нээнэ. Тамирчид цонх нээх хугацаанд өөрийн клубийн тоглогчдын шилжилт хөдөлгөөний зохицуулалтад хамрагдах боломжтой. Дээрх журамд тусгаснаар улиралд хоёр цонх нээх юм. Дараагийнх нь долоодугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
2025-01-23
Дэлхийн медальтнуудын барилдаан олны сонирхлыг татав
Гавьяат тамирчин Д.Оюунболдын нэрэмжит, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Тус тэмцээний барилдаан эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурван жингийн өрсөлдөөнөөр эхэлсэн.
2025-01-23
Жүдочид гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийхээр Япон, Тажикистан, Казахстаны тамирчид манай улсад ирсэн. Дөрвөн улсын жүдочдын бэлтгэлийг Японы багийн дасгалжуулагч Тацүаки Эгүса удирдан явуулж буй.
2025-01-21
Э.Билгүүн, Э.Даваахүү нар улсын аваргаар тодорчээ
Холбоодын нэгдсэн УАШТ 11 дэх өдрөө үргэлжилж байна. Кэндогийн 20 дахь удаагийн тэмцээнд оролцсон эрэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд “Шинки” клубийн тамирчин Э.Билгүүн бүх өрсөлдөгчөө цаг дуусахаас өмнө ялж түрүүллээ.
2025-01-20
П.Мөрөн 34 дүгээр байр эзлэв
Авто спортын шилдгүүд өрсөлддөг алдарт “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө. Саудын Арабын Бишагаас эхлүүлсэн тус тэмцээний сүүлчийн гараа Шубайта хотын элсэн манханд болсон.
2025-01-20