ЗӨСҮТ: Тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад "Тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл худлаа. Бид шинж тэмдэг илэрсэн гэх дуудлага хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар ХӨСҮТ-тэй хамтарсан баг үзлэг, шинжилгээ хийж байна. Тохиолдол батлагдаагүй үед иргэдэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээн мэдээллээ.
2023-08-10
Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга ашиглалтад орлоо
БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 500,000 ам.долларын буцалтгүй тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга байгууламжийн барьж өгөхийн зэрэгцээ 150,000 ам.долларын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлан өгч, энэ сарын - нд нээлтээ хийжээ.
2023-08-10
Зорилгогүй хэрэглээний хязгаар
Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны дэд профессор Кэл Ньюпорт “Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаарыг мэдэх нь “дижитал минимализм” юм. Өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд энэ нь эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр” хэмээн “Дижитал минимализм” номдоо бичжээ. Эл ном 2021 онд монгол хэлнээ орчуулагдан, уншигчдад хүрсэн юм.
2023-08-10
“Веган Монгол” фестиваль зохион байгуулах нь
Монголын органик ногоон хүнсний холбооноос энэ сарын 26, 27-нд “Веган Монгол” фестиваль зохион байгуулах аж. Өнгөрсөн жилийн үйл ажиллагаа үр дүнтэй байсан гэж үзээд эдүгээ дахин явуулахаар болжээ. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох уг фестивалийн зорилго нь хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, амьтдад ээлтэйгээр амьдрах шилдэг туршлагыг түгээх аж. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох гол шийдэл нь веган амьдрал гэж үзэх хандлага олон улсад ихээхэн дэлгэрч буй.
2023-08-10
Тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтлын 15 хүнийг тусгаарлалаа
Үүнээс есөн хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж буй юм байна. Харин халдварын голомт болох Хэнтийн Баян-Адрага сумд хоёр, Биндэрт гурав, аймгийн төвд нэг хүнийг тусгаарлан, эмчилж байгаа гэнэ. “Өвчилсөн иргэн сум, аймаг, нийслэлийн нутгаар явсан, бас замын унаагаар зорчсон учраас ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоох нь нэлээд бэрхшээлтэй байлаа. Гэсэн ч холбогдох байгууллагынхан хамтран 24 цагийн хугацаанд ойрын хавьтлын хүмүүсийг бүрэн тогтоосон. Орон нутагт халдварын голомтод хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна” гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн юм.
2023-08-10
Тархи, сэтгэл судлалын олон улсын хурал зохион байгуулна
Энэ удаагийн арга хэмжээнд Япон, БНСУ, АНУ зэрэг долоон орны нэрт эрдэмтэд оролцон, өөрсдийн судалгаанаас 11-12-нд танилцуулж, туршлагаа хуваалцах юм байна. Түүнчлэн тархи, сэтгэл судлалын чиглэлээр ажиллах, суралцах зорилготой залууст дэмжлэг үзүүлэхээр дотоод, гадаадын лаборатори, судлагааны байгууллага, сургалтын талаарх мэдээллийг түгээн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлэхийг Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Дээрх долоо хоногийн үйл ажиллагаа ШУА-ийн байранд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.
2023-08-08
Хавдрын дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр болов
Ташрамд дурдахад, манай улсад хавдрын тоон үзүүлэлтүүд жилээс жилд өсөх болсон. Тухайлбал, хавдраар өвчилсөн нь батлагдсан хүний тоо өнгөрсөн онд 6885 болж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн юм. Дараа жил эл үзүүлэлт 7000-д хүрэх төлөвтэйг ХСҮТ-өөс мэдээлж байв. Тус төвийнхөн жилд 800- 1000 хүнд элэг, нойр булчирхайн мэс засал хийдэг байна.
2023-08-07
Зөвлөгөө: Үргэлж л ядраад байна уу
Маш олон шалтгааны улмаас мэдрэл сульдал буюу архаг ядаргаа үүсдэг. Архаг ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй. Харин үүсгэгч хүчин зүйл, шалтгааныг харгалзан эмчилгээ хийгддэг.
2023-08-04
Эмнэлгийн үзлэгт хамрагдахдаа заавал 13А маягт авна
Үүнд халдварт өвчин, шүд, чих, хамар, хоолой, хавдар, сэтгэц, уламжлалт, сэргээн засах эмчилгээ, арьс харшил, нүд, хяналтын үзлэг, осол гэмтэл, мэс засал, диализын үзлэг, тусламж, үйлчилгээ багтжээ. Ташрамд дурдахад, 13А маягтыг “E-Mongolia” системээр дамжуулан цахимаар авч болох аж
2023-08-03
Чингэлтэйчүүд спорт цогцолбортоо өнжих дуртай
Зуны улиралд хүүхэд, насанд хүрэгчид олонх нь амраад орон нутаг руу явчихдаг учраас иргэд цөөн байгаа нь анзаарагдсан. Гуравдугаар давхарт нь байрладаг 280 үзэгчийн суудалтай спорт зааланд волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байв. Мөн дүүргийн хэмжээний тэмцээнд оролцох спортын гимнастик, уран гулгалт, шатар, даам, тэшүүрийн баг тамирчид хуваарийн дагуу бэлтгэл сургуулилалтаа ээлжлэн хийдэг гэнэ. Биднийг очих үеэр сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид бэлтгэлдээ гарсан байлаа.
2023-08-01
Японд шүд ургуулах эм бүтээж байна
Би залуу судлаач байхаасаа үүн дээр ажилласан. Санасандаа хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Эрдэмтэд уг эмийг төрөлхийн дутуу шүдийг нөхөх зорилгоор бүтээж буй аж. Улс орнуудад явуулсан судалгаагаар хүн амынх нь ойролцоогоор нэг хувьд ийм эмгэг бүртгэгдсэн байдаг гэнэ. Зарим хүний зургаа хүртэлх шүд дутуу байдаг бол огт шүдгүй төрөх нь бас өдрийн од шиг таардаг аж. Шүд дутуу, эсэхийг сүүн шүд унахаас өмнө рентген шинжилгээгээр тогтоодог юм байна.
2023-08-01