БНСУ-ын Бусан хотын эмнэлгүүдтэй хамтарч ажиллана
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн эмнэлэг, Кошин их сургуулийн “Коспел” эмнэлэг болон “Дэдун” эмнэлгийн удирдах албаны хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2023-09-18
Зүрхний хэм алдалтыг хөлдөөх аргаар анагаах эмчилгээ нэвтрүүлэв
Бас эмчлүүлэгчид илрэх зовуурь, хүндрэл бага, 1-2 хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой аж. Тухайлбал, нээлттэй мэс засал хийдэггүй, судсан дотуур нарийн гуурс гүйлгэн, зүрхний хэм алдаад байгаа хэсгийг хөлдөөдөг юм байна. Хөлдөөх аблаци эмчилгээ нь өндөр өртөгтэй учраас эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлагатайг УГТЭ-ийнхэн хэлж байлаа. Монгол Улсад шинээр нэвтрүүлж байгаа эмчилгээг тодорхой хэмжээний судалгаа хийсний дараа үр дүнг нь үнэлснээр эрүүл мэндийн даатгалд хамруулах, эсэхийг шийддэг аж.
2023-09-15
Сүүлийн таван жилд хүн амын хооллолтод гарсан өөрчлөлтийг судлах нь
Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдал, ариун цэвэр, усан хангамжийг анх удаа үнэлнэ. Ингэснээр өрхийн гишүүдийн хоол тэжээлийн нөхцөл байдлыг дүгнэх гэнэ. Цаашлаад сүүлийн таван жилд хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд гарсан өөрчлөлтийг 2016 оны үзүүлэлттэй харьцуулан тодорхойлох аж. Үүний үр дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажил, дүгнэлт зөвлөмжийг боловсруулан Засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлэх нь.
2023-09-13
Хүүхдийн хөгжлийн цогц судалгаа хийжээ
Хүүхдүүдийн биеийн жингийн индексийг амьдарч буй байршлаар нь ангилан үзсэн аж. Тэгэхэд нийслэлд амьдарч буй хүүхдүүд бага болон хэвийн жинтэй байсан гэнэ. Харин аймгийн төвд амьдарч буй хүүхдүүдийн 0.8, сумд амьдардгийнх нь 1.2 хувь нь жингийн илүүдэлтэй байжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 37.9 хувь нь орон сууцад, 52.2 хувь нь гэр хороололд буюу цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй орчинд амьдарч байсан гэв. Түүнчлэн нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн цээжний тойрог 54.6, аймаг, сумд амьдарч буйнх нь 55.3-55.6 см байжээ. Өөрөөр хэлбэл, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн цээжний тойрог нь нийслэлд амьдарч буй хүүхдүүдийнхээс 1-1.3 см-ээр илүү байсан аж.
2023-09-13
Томуугийн эсрэг дархлаажуулалтыг ирэх сарын 18-наас эхлүүлнэ
Ирэх сарын 17-нд хүлээн авна. Ингээд бэлтгэл ажлыг хангаснаар 18-наас зорилтот бүлгийнхнийг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулах юм. Өнгөрсөн жилийнхтэй адил дөрвөн цэнт вакцин захиалсан. Энэ нь томуугийн A, B хүрээний тус бүр хоёр вирусийн эсрэг үйлчилгээтэй. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болон 65-аас дээш насныхан, хөхүүл, жирэмсэн эхчүүдийг хамруулна. Иргэд сайн дураар вакцин хийлгэх боломжтой” гэв. Вакцины дархлаа тогтоох хугацаа зургаан сар бөгөөд голчлон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийх аж.
2023-09-13
ГССҮТ-ийн насанд хүрэгсдийн мэс заслын тасгийг засварлан тохижуулжээ
ГССҮТ-ийн насанд хүрэгсдийн мэс заслын тасгийг засварлан тохижууллаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасагт иж бүрэн засвар хийж, нэмж тохижуулан ашиглалтад орууллаа. Төвийн тавдугаар давхарт байрлах тус тасгийн цэвэр болон бохир усны шугамыг шинэчлэн сольж, үйлчилгээний ажилтнуудад зориулсан цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан байгуулсан байна.
Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээнд нийцүүлэн өрөө бүрт гүйдэг хаалга, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур болон дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах зориулалтын эко хавтангаар ханыг засварлан тохижуулжээ.
Тус тасгийн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, авагддаг төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх боломж бүрджээ.
2023-09-12
“Дугуйтай гэр бүлийн өдөрлөг”-тэй
Унадаг дугуй нь хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй, эрүүл мэнд, эдийн засагт ашигтай тээврийн хэрэгсэлд тооцогддог. Тиймээс хүн ам олон, хөдөлгөөний ачаалал ихтэй улс орнуудад үүнийг нийтийн хэрэглээ болгосон жишиг цөөнгүй. “Дугуйтай гэр бүлийн өдөрлөг”-ийн гол зорилго нь энэ ач холбогдлыг сурталчлах замаар дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх аж. Уг арга хэмжээг 12.00-16.00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Дугуйн талбайд зохион байгуулна.
2023-09-08
СЭМҮТ: Эмч, мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэж байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд "Сэтгэц, мэдрэл болон донтолтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ" сэдэвт сургалтыг энэ сарын 5-8-нд Баянгол дүүргийн ЭМТ-д зохион байгуулж байна.
2023-09-08
Он гарснаас хойш 15 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүллээ
Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 15 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дөрвөөр нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг нь Баян-Өлгий аймагт, 13-ыг нь Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 361-т хүрсэн бөгөөд тэднээс 51 нь нас баржээ. Манайд илрүүлсэн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан халдвар юм байна.
2023-09-08
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа
Амьсгалын замын халдвараас сэргийлэх хамгийн оновчтой энгийн арга нь амны хаалт зүүх болон гарын ариун цэвэр сахих” гэж ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан онцлов. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгийн гурав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт гэнэ. Өдгөө томуугийн вирус тархаагүй, харин томуу төст өвчин риновирусээр өвчилсөн тохиолдол цөөнгүй гарчээ. “Ковид-19”-ийн тухайд долоо хоногт дунджаар 6-10 тохиолдол бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
2023-09-04