Хоёрхон хоногийн өмнө цахим сүлжээгээр Ким Кардашьяны энэхүү зураг тархсан юм.
Реалити шоуны од бүсгүйн шүтэн бишрэгчид зургийг хараад итгэхгүй байгаа бол “жирэмсэн гэдэг нь үнэн болохыг өөрөө нотлон харуулахаар шийдсэн” хэмээн Ким хэлжээ.
Түүнчлэн шоу одын төлөөлөгчид тун удахгүй түүнийг жирэмсэн гэдгээ нотолсон гэрэл зургаа толилуулах болно гэж ярьсан бөгөөд Кардашьян чармай нүцгэлж зургаа авахуулах тухай төлөвлөсөн аж.
Ким жирэмсэн байхдаа Vanity Fair сэтгүүлийн хавтсанд зориулж нүцгэн зургаа авахуулж байсан Дэми Мурын амжилтыг давтахаар шийдсэн бололтой.
Эх сурвалж: people.com