Хятадын Хунань мужийн Чанша хотын мэс засалчид Жо овогт нэгэн залуугийн бугалгыг тайрч, шилбэ, шагай хоёрынх дунд залгаж, ургуулжээ. Тэрбээр гарын бугалгаа үйлдвэрийн машинд авчихжээ. Газарт унасан “гарыг” нь ажлынх нь хүмүүс мөстэй усанд хийгээд, эмнэлэгт хүргүүлсэн аж. Тэрхүү эрхтэнийг эргүүлээд залгах мэс засал хийвэл төлжих магадлал бага байсан учраас эмч нар эхлээд хөлд нь залгаж, сар гаруй байлгаж, бүрэн “амьдарсан” хойно нь буцаагаад гартай нь залгаж оёсон юм байна. 10 цаг үргэлжилсэн мэс заслын дараа удалгүй залуугийн гар хэвийн ажиллаж эхэлсэн гэнэ. Мэдээж, бага зэрэг саатаж байсан ч, залгаж оёсон судас, шөрмөсний үйл ажиллагаа яваандаа сэргээд, хөдөлгөөн сайжирна гэж эмч нар мэдээлжээ.