Фэйсбүүкийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр “Yahoo messenger” хэрэглэгчдийн тоо эрс буурсан. Тиймээс тус компани технологийн дэвшилд нийцүүлэн ухаалаг утасны шинэ аппликейшн худалдаанд гаргажээ. “Live text” нэртэй тус аппликейшн нь “Yahoo Messenger”-ээс видео дуудлага хийж байх үедээ бичгээр харилцаж болдгоороо давуу талтай гэнэ. Гэхдээ бичгээр харилцаж байх үед дуу дамжуулдаггүйгээрээ ижил төрлийн аппликейшнээс ялгарна.
“Yahoo”-гийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Аржун Сэти “Бид хүмүүст сэтгэлийн хөдөлгөөнөө бодитойгоор харуулах боломжийг олгохыг зорьсон. Мэдээллийн харилцааны хурд ч байж болох хамгийн дээд хэмжээнд хүрсэн” хэмээн шинэ бүтээгдэхүүнийхээ онцлогийг танилцуулжээ. “Livetext” нь тус компанийн “Yahoo Messenger”-ээс хойш гаргасан анхны харилцааны аппликейшн болж буй.