Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Соёлын төвийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн нэрэмжит болгох шийдвэрийг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар гаргажээ. Зохиолч найруулагч Н.Ганхуяг 1958 онд Цагаан-Уул суманд төрсөн бөгөөд “Монгол кино” үйлдвэрт туслах найруулагч, Улсын хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад 1990 оноос СУИС-д багшилж буй.
Тэрбээр уран бүтээлийн ажлаа 1980-аад оноос эхэлж “Амин булаг”, “Гурван марал гудайхад” зэрэг жүжиг, “Хэлтгий заяа”, “Агарын гурван сүлжээ” зэрэг кино зохиол бичсэн бол 2007 онд “Монголын театрын нэвтэрхий толь” хэмээх томоохон бүтээл туурвиж хэвл үүлжээ. Төрсөн нутгийнх нь урлагийн өрг өөг өөрийнх нь нэрэмжит болгож буйд Н.Ганхуяг талархаж байгаагаа илэрхийлээд нутгаасаа ирээдүйн шилдэг уран бүтээлчид төрүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдгээ хэлсэн байна.