Өлгий хотыг бүхэлд нь харж сонирхох боломжтой нэгэн байгууламж Баян-Өлгий аймагт баригдаж байна. Ховд голын эрэгт, нэгэн уулын шовх оргилд сүндэрлэж буй уг байгууламжид хүмүүс амарч зугаалангаа түр амарч, Өлгий хотыг тольдох боломжтой аж.
Энэ бүтээн байгуулалтыг Баян- Өлгий аймгийн Өлгий, ӨМӨЗО-ы Алтай хотын найрамдлын гэрээний дагуу БНХАУ-ын Алтай аймгийн “Хантэнгэр” компани босгож байгаа бөгөөд есдүгээр сарын 1-ний дотор барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.