Японы тариаланчийн ургуулсан аварга гүзээлзгэнэ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Фүкүока аймгийн тариаланч Кожи Накао Дэлхийн гиннесийн амжилтын төвд хандаж, аварга том гүзээлзгэнэ хураан авсан тухай мэдээлсэн байна. Түүний тарьсан гүзээлзгэнэ найман см өндөр, 12 см өргөн, 250 гр жинтэй байсан тул Гиннесийн шинжээчид хамгийн том бас хүнд гүзээлзгэнээр тодруулжээ.
Дээд амжилт эвдсэн уг гүзээлзгэнэ Японы амаоү сортын мутацид орсон бүтээгдэхүүн аж. Мутацид орсон жимсний хэмжээ томрох тусам амт сул болох талтай байдаг бол уг жимс хэвийн хэмжээтэй гүзээлзгэнээс ялгарахааргүй амттай гэнэ.
Дашрамд сонирхуулахад, өмнө нь 1983 онд Их Британийн тариаланч Г.Андерсоны ургуулсан гүзээлзгэнэ хамгийн томоор шалгарч байжээ.