АНУ-ын "Ksafe" компани хоолны дэглэм барьж буй хүмүүст зориулсан цоожтой сав зохион бүтээжээ.
Тодруулбал, Хэрвээ орой зургаан цагаас хойш амттан идэхгүй байхаар шийдсэн бол гэрт байгаа амттай зүйлсээ энэхүү саванд хийгээд маргааш өглөө болтол онгойхгүйгээр тохируулж болох аж.
“Цаг тохируулсан л бол хүссэн хүсээгүй тохируулсан цагаа болтол тэвчиж тэсэхээс өөр аргагүй юм. Таны тохируулсан цагаас өмнө таг онгойх ямар ч боломжгүй нь таныг аливаа зүйлийг тэвчихэд сургана" хэмээн зохион бүтээгчид хэлжээ.
Мөн та гар утсаа ганц хоёр цаг оролдохгүй нүдээ амраая гэж шийдсэн бол энэ саванд хийгээд хүссэн цагаа тохируулаад хаачихаж болохоор байгаа биз.
Энэхүү савыг 90 ам.долларын үнээр худалдаанд гаргасан байна.