Ижил сүргээсээ төөрсөн илийг (бугын төл) Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр багийн малчин Р.Цолмонгийнх өсгөж байгаа аж. Р.Цолмон сар гаруйн өмнө илийг олсон бөгөөд илий хэдийнэ эздэдээ дасчээ. Гэргий О.Байгалмаагийн өгүүлснээр эзэндээ дассан илий хаа яваа газар нь дагадаг тул саалинд гарахдаа ногтолж уяад гэртээ үлдээдэг гэсэн. Суурин дээр нь литр сүү уучихлаг илийг өдөрт дөрвөн удаа хооллож байгаа гэнэ. сүү уух бөгөөд нэг удаа хооллохдоо нэг литр сүү уудаг байна.