Нью-Йоркын захирагч Эндрью Гуомо АНУ-ын хамгийн ачаалал ихтэй онгоцны буудлуудын нэг болох Ла Гуардиаг сэргээн засах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Хэт хуучирсан гэх шүүмжлэлд өртдөг LGA онгоцны буудал засварлагдасны дараа үйлчилгээ үзүүлэх чадвар нь хоёр дахин нэмэгдэх юм байна. Мөн онгоцны буудлын зай, талбай ч гэсэн харьцангуй том болох гэнэ. Онгоцны буудлыг сэргээн засах ажил ирэх жил эхлэхээр болсон төдийгүй 2019 он гэхэд шинэ буудал зорчигчдыг угтах юм байна.
Үйлчлүүлэгчдийн дунд явуулсан судалгаагаар LGA хамгийн тав тухгүй буудлаар тодорчээ
Шинэ төлөвлөгөөний дагуу 3,2 км жолоодлогын талбай баригдана. Энэ нь нисгэгчидэд хялбар газардах боломжийг олгох юм байна