Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийгийн “Маш нууц” уран сайхны киноны зураг авалт дуусаж байна. Тэрбээр 1970-аад оны цэрэг эрсийн амьдрал, нөхөрлөлийн тухай өгүүлэх шинэ киноныхоо гол дүрд хүү Б.Тамир болон түүний үе тэнгийн найзуудыг тоглуулжээ. Мөн ардын жүжигчин С.Сарантуяа ч бас нөхөр, хүү хоёртоо туслан жүжигчидтэй “ажилласан” байна. “Маш нууц” киноны зохиолыг Т.Төмөр-Очир бичиж, туслах найруулагчаар мөн Б.Тамир ажиллаж буй.
Найруулагч өөрийнхөө алба хаасан ангид киноны зураг авалтаа хийжээ.