Солонгосын “Convergence” компанийн уран бүтээлчид монголчуудтай хамтран адал явдалт кино хийхээр болжээ. Тэд киноныхоо гол дүрийн эмэгтэйд монгол жүжигчин тоглуулахаар шийдэж, наймдугаар сарын 1-нд шалгаруулалтд хийхээр болсон байна. 25-30 насны бүсгүйчүүд шалгаруулалтад оролцох боломжтой бөгөөд мэргэжлийн жүжигчин байхыг шаардаагүй аж.
Энэ киног хийх найруулагч, продюссер нь маргааш манай оронд ирэх аж.