-Камчаткийн Толбачин галт уулын лавыг судалж байсан орос эрдэмтэд шинэ төрлийн очир эрдэнэ илрүүлсэн талаар Оросын хэвлэлүүдэд мэдээллээ. Галт уулынхаа нэрээр овоглох болсон эрдэнийн эл чулуу 270 микрометр. Нэг мм-ийг хэдэн мянга хуваасантай тэнцэнэ гэсэн үг.
-НАСА-гийн эрдэмтэд дэлхийн “ахыг” олсон талаараа өнгөрсөн пүрэв гаригт мэдээлэв. Хэмжээгээрээ манай гаригаас томоос гадна бараг нэг сая жилээр ах тэрхүү гаригийг Кеплер 452b хэмээн нэрлэжээ. Дэлхийгээс 1400 гэрлийн жилийн зайд орших бөгөөд одоогийн дэвшилт техникийн хүчээр тэнд хүрнэ гэвэл 500 жил зарцуулах гэнэ.
-Хүмүүс үнсэлцэхдээ ийм их хэмжээний нянг бие биедээ “бэлэглэдэг”.
- “Aмазон” цахим хуудасны 20 жилийн ойн өдөр зохион байгуулсан “Prime day” худалдаагаар нэг секунд тутамд дунджаар 398 ном борлуулсан аж.
-Их Британид жолооч гэрлэн дохио зөрчвөл 1800 еврогоор торгуулна.