Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны “Өв залгамжлагчид” жүжиг өнөөдөр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа шинэчилсэн найруулгатайгаар амилж, анхны үзэгчдээ угтан авах гэж байна. XXI зууны өв залгамжлагчдын тухай өгүүлэх эл бүтээлийг жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий найруулсан байна. 30-аад жилийн өмнө тэрбээр Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа энэ жүжигт тоглож явсан бол одоо найруулагчаар нь ажиллаж байгаа юм. Жүжгийн нээлт 19.00 цагт болох бөгөөд дахин гурван удаа тоглох гэнэ.