Америкийн химичид арваалжны уургийг ашиглан үл харагдах наалт бүтээсэн нь цэрэг, тагнуулынхны анхаарлыг татлаа. Эл наалт хэт улаан туяаны камерт ч “баригдахгүй” учраас тэр. Өнгөрсөн даваа гаригт болсон Америкийн химичдийн холбооны чуулганы үеэр эл онцгой бүлээлээ танилцуулсан байна. Өдгөө тус улсын цэргийн хувцас үйлдвэрлэлд өнгөлөн далдлах зорулалтай хувцас, хэрэгслийг бор, ногоон өнгө бүхий жирийн даавуугаар хийдэг.