Америкийн Аляска мужийн Уиттиер 220 оршин суугчтай жижигхэн хот. Тус мужийн хувьд цөөхөн хүн амтай хот олон байдаг учраас энэ нь тийм ч гайхмаар юм биш. Хамгийн гол нь Уиттиерийн бүх иргэн 14 давхар ганц байранд амьдардаг юм байна. Ингээд зогсохгүй тэрхүү байранд дунд сургууль, сүм, эмнэлэг, цайны газар, фитнес, дэлгүүр, тэр бүү хэл цагдаагийн хэлтэс нь ч бий аж.